ТӨРӨЛ
Драма

Alice Darling
Хүчирхийллийн харилцаанд баригдсан залуу эмэгтэй хамгийн дотны хоёр найзынхаа зохион байгуулсан хөндлөнгийн оролцоонд өөрийн мэдэлгүй оролцдог. Тэд цааш ямар арга хэрэглэх бол?

Condor's Nest
Нацист Герман нуран унаснаас хойш 10 жилийн дараа Америкийн нэгэн нисэгч өөрийн өшөөг авахаар дайны гэмт хэрэгтнүүдийг хайж Өмнөд Америк даяар аялна. Энэхүү аяллаар санаснаасаа ч илүү зүйлстэй тулгарна,

Boys
Сүпэр Вүүри супермаркетыг дээрэмдсэн гэж сэжиглэгдсэн хөвгүүдийг мөрдөн шалгах багийн ахлагч Хван Жун Чолийн тухай түүх.

Cobweb kr
1970-аад оны үеийн Солонгос улсад кино урлаг ид хүчээ авч байлаа. Өөрийн кареерийн хамгийн том бүтээл "Аалзны Тор" киног найруулагч Ким хийх ба төгсгөлийг нь хэрхэн хийх учраа нэг л олж өгөхгүй байна. Киноны төгсгөийг хийхэд түүнд ердөө 2 хоног хэрэгтэй. Галзуурах шахам зүтгэж байгаа түүний хүссэн төгсгөл ирэх болов уу?

Devotion
АНУ-ын Тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцны хос нисгэгчид Солонгосын дайны үеэр амь насаа эрсдэлд оруулж, Тэнгисийн цэргийн флотын хамгийн алдартай жигүүрийн цэргүүд болжээ.

Concrete Utopia
Сөүл хотод аймшигт газар хөдлөлт болно. Олон зуун барилга байгууламж нурж амьд үлсдэн цөөхөн хэдэн хүмүүс нэгэн байранд цугларна. Тэдгээр хүмүүс юу ч үгүй балгас болсон тэр газар амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж эхлэх ба хүний мөн чанар энэ үед гарч ирнэ.

Beautiful disaster
Коллежид дөнгөж орсон 1-р курсын охин Аббигийн шинэ амьдрал адал явдалаар дүүрэн эхэллээ. Тэрээр хувь заяаны эрхээр холимог тулаанч залуу Травистай танилцах ба тэд бие биедээ аажмаар татагдаж эхэлнэ. Түүний шинэ амьдрал хэрхэн өрнөх бол? Хичээл эхэллээ.

Honest Candidate 2
Жу Сан Сүк улс төрчийн хувьд дөрөв дэх удаагаа үндэсний ассемблейн гишүүнээр нэр дэвшихийг оролдсон. Жу Сан Сүк эмээ дээрээ очсоныхоо дараа худлаа ярьж чадахгүй болжээ. Одоо Жу Санг-Сук улс төрийн ертөнцөд буцаж ирэхийг оролдож байна.

Game of Love
Вивиен өөрийн гэр бүл үл хөдлөхөө худалдахаас өмнө найз залуу Ройгийн өсөж торнисон гэрт нь зочлоно. Гэвч тэнд очоод удалгүй Ройгийн өнгөрсөн үеийн нууц задрах ба тэдний харилцаа аюулд орох болно.

Girls in the Cage
Холимог тулааны YouTube сувагт Торон доторх охид нэртэй тулааны тэмцээн болох ба ялагч нь 100 сая воны мөнгөн шагнал хүртэнэ. Шалгаруулалтаас 8 оролцогч тэнцэх ба тэдний сонирхолтой бөгөөд хэцүү тулаан эхэллээ.

Ferrari
1957 оны зун болж буй үйл явдал. 10 жилийн өмнө Энзо Феррари болон түүний эхнэрийн байгуулсан компани дампуурахад хүрнэ. Тэрээр шоо хаяж, Итали даяар 1000 милийн урт замыг туулах Mille Miglia уралдаанд бооцоо тавихаар шийджээ. Тус уралдаанд ялалт байгуулж Энзо Феррари дахин хөл дээрээ босч чадах болов уу?

Float
Торонто хотод дагалдан эмчээр ажиллах гэж буй Вейвли бүсгүй санаандгүй байдлаар живэх дөхнө. Түүнийг нутгийн залуу Блэйк аврах бөгөөд Вейвлид сэлэхийг зааж өгөхөөр болдог. Хичээлүүд үргэлжлэн явсаар тэд нэгэндээ дурлах хэдий ч бүсгүйн явах цаг болдог. Түүний шинэ ажил тэдний хайр сэтгэлийг холдуулах болов уу?

Hunger Games Ballad of Songbirds Snakes
Энэ бол Өлсгөлөн Тоглоомын эхний үеийн түүх юм. 18 настай Снөү 10 дахь удаагийн Өлсгөлөн Тоглоомын оролцогч Люси-ийн зааварлагчаар томилогдох ба тэдний харилцаа энэ үеэс эхлэн гүнзгийрч эхэлнэ. Бидний мэдэх түүхийн эхлэл юунаас эхэлсэн бэ?

Horizon Line
Сара, Жексон нар найзынхаа хуримд нислэг хийхээр онгоцонд суужээ. Гэвч хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа тэдний нисгэгч зүрхний шигдээсээр үхэж хаана байгаагаа үл мэдэн хоосон далай дээгүүр амь сөрсөн нислэг үйлдэнэ

Io Capitano
Сенегалын өсвөр насны хүү Сейду өөрийн үеэл Муссагийн хамтаар шинэ амьдрал эрэлхийлэн өөрийн эх орноос Европ руу дүрвэжээ. Гэвч түүний зам дардан биш байх ба элсэн цөл, Ливийн хилийн хамгаалалт, далайг гатлах хэрэгтэй болно. Тэрээр энэ бүхний эцэст өөрийн хүссэн тайван амьдралд хүрч чадах болов уу?

Kruty 1918
Украин, 1918 он. Генерал Муравьевын командалсан 4000 орчим хүнтэй большевикийн арми хотыг эзлэхээр Киевийг чиглэн давхиж байх үед Украины 400 орчим цэрэгтэй, 300 орчим нь оюутнуудаас бүрдсэн жижиг анги төмөр замын ойролцоо эсэргүүцэж байна. Крутын станц. Эсрэг ба тэгш бус хүчний хоорондох мөргөлдөөн аймшигт уур хилэнгээр ширүүсэв. Залуу хүмүүс Спартан цэргүүд шиг түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд өөрсдийгөө золиослодог.

life is beautiful
Нөхрөөсөө бага насныхаа хайртыг төрсөн өдрийн бэлэг болгон олоход нь туслахыг гуйсан эхнэрийн тухай гарна. Нөхрийнх нь сонголт бол эхнэрийнхээ сүүлийн хүслийг биелүүлж түүнтэй хамт аялалд гарах явдал юм

Miller's Girl
Авьяаслаг залуу зохиолч болон түүнд багшлахаар болсон профессор хоёр хамтдаа нэгэн зохиол эхлүүлнэ. Зохиол дээр гарах мөр бүр тэдний амьдралыг холбож эхэлснээр тэд өөрсдөдөө хамгийн харанхуй талуудаа харуулах болно.

Miracle Letters to the President
Жун-Кён жижиг тосгонд амьдардаг ба энэ тосгоны дундуур төмөр зам байдаг чгалт тэрэгний буудал байдаггүй. Тэрээр станц барихын тулд ерөнхийлөгчид олон арван захидал бичих зэрэг янз бүрийн аргыг оролддог.

Mindcage

National Champions
Коллежийн хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн болохоос гурав хоногийн өмнө тоглогч нар ажил хаялт хийж, бүх оюутан тамирчдад нөхөн төлбөр олгох хүртэл тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Тэд зорьсондоо хүрэх болов уу?

Miss Fortune
Амьдралаа өөрчлөхийг мөрөөдөж буй Жи Хэ болон түүний охин 60 тэрбум воны үнэ бүхий соёлын үнэт цаасны зуучлагчийн гэрт нэвтрэх ба ямар шалтгааны улмаас нэвтэрч орох бол?

Naughty
20 настай экологийн ангийн оюутан Эля нэгэн лекцэн дээр санамсаргүй байдлаар барилгын компаний захирал Матвэй-тэй танилцана. Хүсэл сонирхол өөр тэр хоёр асуудлаа шийдэхийн тулд сонирхолтой бооцоо тавина. Энэ бүхний эцэст тэд нэгэндээ дурлах болов уу?

Road to Boston
1947 он буюу Дэлхийн 2-р дайнаас хойших анхны олон улсын марафонд гүйсэн Солонгосын тамирчдын тухай сэтгэл хөдөлгөм түүх

Single in Seoul
Ёнху бол утга зохиолын багш. Тэрээр ганц бие амьдралынхаа талаар цахим орчинд нийтэлдэг нэгэн. Нэгэн өдөр түүнд "Сөүл дэх синглэ амьдрал"-н талаар зохиол бичих хүсэлт ирдэг. Харин Хён Жин бол хэвлэлийн компанийн ерөнхий редактор юм. Тэрээр ажилдаа сайн ч хайр дурлал дээр тийм ч азтай байдаггүй. Тэд "Сөүл дэх синглэ амьдрал" номоо гаргахын тулд бие биетэйгээ учирна.

Ourfriend
Сэтгүүлч Маттын гэр бүлд тохиолдсон бодит түүхээс сэдэвлэн хийсэн бүтээл. Матт эхнэр Николь 2 охины хамт аз жаргалтайгаар амьдардаг энгийн нэгэн гэр бүл. Харамсалтай нь Николь хүнд хэлбэрийн хорт хавдар тусдаг. Тэдний гэр бүл үүнийг хэрхэн давах бол?

Sing Sing
Дивайн Жи гэх нэгэн залуу Синг Сингийн хорих ангид сууж байгаа бөгөөд өөртөө шинэ зорилго олж, бусад хоригдлуудтай хамт театрын бүлэгт жүжигчин болж амьдралынхаа шинэ утга учрыг олно. Энэхүү түүх нь амьдралын шалгуур, хүн чанарын тухай гарна.

Something in the Water
Хуримын ёслол дээр эргэн уулзалдсан таван найз диваажин шиг санагдах далайн эргийн дагуу нэг өдрийг өнгөрөөхөөр шийдэн, завь түрээсэлнэ. Гэвч тэдний аялал төсөөлж байснаас өөр эргэн, амьд гарах тэмцэл болон хувирахад найзуудын нөхөрлөл нэгнээ гэх шалгуурыг давах хэрэгтэй болно.

Soulmate
11 настайгаасаа эхэлж 14 жилийн турш найзласан сайн найзуудын талаар өгүүлэх ба мөн тэдний тус тусын хайрын түүхүүд гарах болно.

The Childe
Марко өвчтэй ээжийнхээ эмчилгээний зардлыг олохоор Солонгост амьдардаг аавтайгаа уулзахаар явах ба энэ мөчөөс эхлэн түүнийг учир битүүлэг хүмүүс мөшгиж эхэлнэ. Тэр нууцлаг хэргээс мултарч чадах болов уу?

The One
Лариса бал сараа тэмдэглэхээр аялалд гарах ба гэнэтийн ослоос болж 5000 метрийн өндрөөс унана. Азаар амьд үлдэх боловч ойд ганцаараа осолдож хайрт нөхрөө хайн энэ аюулт газраас амьд үлдэх хэцүү даваатай тулгарна.

the wild
Тоглолтын үеэр өрсөлдөгчөө хөнөөсөн хэргээр шоронгоос дөнгөж гарсан боксчин ба түүний хэрцгий балмад найз нь шинэ амьдралаар амьдрахаар өөр өөр замыг сонгохдоо урвалт, хуйвалдааны хэрэгт орооцолдоно.

The Marsh Kings Daughter
Хүүхэд байхад нь хүчээр харгис хэрцгийллийг зааж өгдөг байсан аав нь олон жилийн дараа шоронгоос гарах ба энэ удаа охиных нь араас явж байгааг мэднэ. Энэ тамаас гарж чадах ганц л арга бол эцгийгээ хөнөөх...

The Mauritanian
Мохамеду Оулд Слахи олон жилийн турш АНУ-ын засгийн газарт ямар ч үндэслэлгүйгээр хоригдох бөгөөд үндэслэлгүй хоригдсоныхоо эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэх болно

Unearth
Хоёр хөршүүдийн нэг нь фермийн газраа хийн компанид түрээслүүлснээр асуудал үүснэ. Байдал хурцдаж газар доороос удаан унтаа байсан аймшигт зүйл гарч ирнэ.

Why Don't You Just Die
Дэлхийн хамгийн аюултай мөрдөгч Андрейн гэрт яагаад ч юм аймшигтай бүлэг хүмүүс цугларна. Түүний ууртай жүжигчин охин. аюултай дээрэмчин. мөн хууртагдсан цагдаа. Тэд бүгд түүнээс өөр өөрсдийн өшөө авахыг хүссэн шалтгаантай.

Windmill
Дурсамж, шарханд орооцолдсон залуусын тийм ч гэгээлэг биш ч амьдрал, хайр дурлалыг таньд харуулна